ХЭЛТЭС, АЛБА

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Музейн үндсэн үйл ажиллагааг бодлого, удирдлагаар хангаж, санхүү, хүний нөөц, гадаад харилцааны менежментийг хэрэгжүүлж, сан хөмрөгийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн үнэлж, музейн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулж, хяналт тавин ажиллана.

Хэлтсийн дарга: Доктор Б.Бадамцэцэг /batamtsetseg@nhm.gov.mn/, 99277011

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГЫН ХЭЛТЭС
Музейн цуглуулгын бодлогыг боловсруулах, музейн үзмэр цуглуулгын судалгаа, хээрийн хайгуул судалгаа хийх, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө, музейн ерөнхий тайлбар, үзмэр, үзүүллэгийн гарчиг, хаяг тайлбар, төрөл бүрийн каталоги, эрдэм шинжилгээний цуврал бичиг боловсруулах, эрхлэн хэвлүүлэх, гадаад дотоодын ижил төстэй байгууллагатай судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг хэвлүүлэх, биологийн төрөл зүйлийн судалгааны генфондыг үүсгэх, дээж хадгалах, цуглуулах, геологи, палентологи, ургамал, сээр нуруугүйтэн, сээр нуруутан амьтны цуглуулгыг боловсруулах, сэргээн засварлах, чихмэл хийх үйл ажиллагаа эрхэлнэ. Мөн музейн үзмэр, цуглуулгын хадгалалт хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, баяжилтын бодлогыг хариуцах, музейн мэдээллийн сан бүрдүүлэлт, музейн үзмэр, цуглуулгын бүртгэл, баримтжуулалт, үзмэрийн хөдөлгөөн, лавлагаа мэдээллийг хариуцан ажиллана. 

Хэлтсийн дарга: Ж.Мягмарсүрэн /myagmarsuren@nhm.gov.mn/, 99409924

МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТИЙН ХЭЛТЭС
Музейн үйл ажиллагааг сурталчилах маркетингийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүүхэд залуус, иргэдийг соён гэгээрүүлэх, музейн боловсролын ажил, албан бус сургалтын хөтөлбөр, цахим хуудас, нүүр хуудсыг хариуцан ажиллаж, байнгын үзүүллэг, түр үзэсгэлэнгийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, гадаад дотоодын үзэсгэлэн дэглэлтийг хариуцана.

Хэлтсийн дарга: Т.Мөнхтүвшин /munkhtuvshin@nhm.gov.mn/, 86088699

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Музейн сан хөмрөг, барилга, дотоод, гадаад орчны аюулгүй байдлыг сахин хамгаалж, дохиолол хамгаалалтын нэгдсэн системээр хянах, үзэгч үйлчлүүлэгчид музейд ая тухтай, цэвэр, аюулгүй орчинд олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүргийг хэрэгжүүлэн ажиллана. 

Хэлтсийн дарга: Х.Ууганбаяр /uuganbayar@nhm.gov.mn/, 99891102

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Ерөнхий менежер Д.Даваасүрэн
Цахим шуудан: davaasuren@nmns.gov.mn
Утас: 7000 0171

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1160
7 хоногт
5710
Сүүлийн сард
23898
Сүүлийн жилд
644412
Нийт хандалт
1269259
Санал хүсэлт илгээх