НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

МУЗЕЙН МЭРГЭШСЭН БАГТ СУРАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИХ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛЖ АВНА
Монгол Улсын Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн байгаль, соёлын өвийг хамгаалах, судалгаа шинжилгээг өргөжүүлэх, сан хөмрөгийн баяжилт хийх болон олон нийтэд сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулах эрч хүчтэй, мэргэжлийн ажилтнуудыг дараах нээлттэй ажлын байранд урьж байна.
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНУУД БОЛОН ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Геологич - Эрдэм шинжилгээний ажилтан
Геологи, чулуулаг, эрдэс судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Эрдэм шинжилгээний баримт бичиг боловсруулах, судалгааны арга зүй эзэмшсэн, палеонтологи болон байгалийн өвийн судалгаа хийх сонирхолтой.
Гадаад хэлний зохих мэдлэгтэй, MS Office болон судалгааны программ дээр ажиллах чадвартай.
2. Маркетингийн менежер
Маркетинг, PR, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дижитал маркетингийн чиглэлээр туршлагатай.
Постер, видео болон сонирхолтой контент төлөвлөх, олон нийтийн сүлжээг хөтлөх, арга хэмжээ зохион байгуулах чадвартай.
Музейн онцлогт тохирсон маркетингийн идэвхжүүлэлтийг хийж, шинийг санаачилж, хэрэгжүүлэх чадвартай
3. Хуулийн зөвлөх
Эрх зүйч, Хууль зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй (Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн бол давуу тал).
Иргэний, Хөдөлмөрийн, Төрийн болон музей, соёлын өвийн хууль тогтоомжийн ахисан түвшний мэдлэгтэй, гэрээ хэлцэл боловсруулах туршлагатай.
Албан бичиг, баримт бичгийн хяналт хийх, эрсдэлийн үнэлгээ гаргах чадвартай.
4. Нярав
Санхүү, нягтлан бодоход суралцсан эсвэл няравын мэргэшүүлэх сургалт дүүргэсэн.
Бараа материал, санхүүгийн анхан шатны бүртгэлийг үнэн зөв хөтлөх, эд хөрөнгийн хариуцлага хүлээх чадвартай.
Нягтлан бодох тооцооллын программууд болон Excel программ дээр чөлөөтэй ажилладаг.
5. Сэргээн засварлагч
Соёлын өвийн сэргээн засварлалт, дүрслэх урлаг, хими эсвэл холбогдох чиглэлээр дээд боловсролтой.
Музейн үзмэр, цуглуулга, олдворыг хадгалж хамгаалах, хими-физикийн горимын дагуу сэргээн засварлах арга зүй эзэмшсэн.
Нягт нямбай, гарын уртай, нарийн ажилбар хийх төвлөрөлтэй
6. Чихмэлчин
Биологи, амьтан судлал эсвэл тусгай чадамжийн чиглэлээр мэргэшсэн.
Амьтны биеийн бүтэц (анатоми)-ийн талаар мэдлэгтэй, чихмэл хийх ур чадвартай эсвэл сэргээн засварлах туршлагатай /зураач бол давуу тал болно/
Урлаг болон биологийн огтлолцол дээр ажиллах чадвартай, гарын дүйтэй.
7. Тасалбар түгээгч
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой.
Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал, харилцааны өндөр соёлтой.
Бэлэн ба бэлэн бус тооцоо хурдан хийх, POS машин болон тасалбарын систем дээр ажиллах, харилцааны болон үйлчилгээний стандарт сахиж ажиллах.
8. Үзмэр харгалзагч
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой.
Музейн танхимын аюулгүй байдал, үзмэрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, харилцааны соёлто, үзэгчдэд ёс зүйтэй үйлчлэх.
Мэргэжлийн ёс зүй барьдаг, хариуцлагатай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Ажилд орохыг хүссэн өргөдөл, СV (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)
Боловсролын дипломын хуулбар
Иргэний үнэмлэхийн хуулбар болон цээж зураг (1 хувь)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт (E-Mongolia)
Мэргэшсэн сургалтын сертификат, үнэмлэх

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 09 сарын 7 өдрийг дуустал.
Байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай 1, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей.
Холбогдох утас: 92088088, 86088699, 99409924
И-мэйл хаяг: info@nmns.gov.mn

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Хүний нөөцийн ажилтан О.Золзаяа
Цахим шуудан: zolzaya@nmns.gov.mn
Холбоо барих утас: 92088088

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
373
7 хоногт
13326
Сүүлийн сард
36828
Сүүлийн жилд
623106
Нийт хандалт
1324483
Санал хүсэлт илгээх