Байгалийн түүхийн музейн нэршил, статусыг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ болгосон нь музей хийгээд шинжлэх ухааны салбарт нэгэн түүхийг бүтээгээд байна. Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь ази тивд 7 дугаарт эрэмблэгдэх Эрдэм шинжилгээ, судалгаа, оролцоот боловсролын цогц төвийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэн амжилттай үргэлжилж байна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн тэргүүлэх таван чиглэл:
- Эрдэм шинжилээ, хээрийн судалгаа
Музей бол зөвхөн үзвэр үйлчилгээ үзүүлэхээс гадна, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн юм.
- Үзмэр, цуглуулгыг баяжуулах, хадгалж хамгаалах
Байгалийн ховор олдвор, дээжийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн үлдээх нь амин чухал үүрэг билээ.
- Танин мэдэхүйн боловсрол ба соён гэгээрүүлэх үйлс
Шинжлэх ухааны нарийн төвөгтэй мэдлэгийг иргэдэд, ялангуяа хүүхэд залуучуудад энгийн, сонирхолтой хэлбэрээр хүргэх юм.
- Байгаль хамгаалал, экологийн боловсрол
Уур амьсгалын өөрчлөлт, биомандалын доройтол үүсэж буй өнөө үед энэ чиглэл маш чухал байр суурь эзэлдэг.
- Дижитал шилжилт ба инноваци
Орчин үеийн музейн хөгжлийн чиг хандлагад нйицүүлэн шинэ технологи нэвтрүүлсэн ази тивд дээгүүрт эрэмбэлэгдэх шинэ бүтээн байгуулалт.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Бадамцэцэг
Цахим шуудан: badamtsetseg@nmns.gov.mn
Утас: 70000172