"ЭРВЭЭХЭЙН ЕРТӨНЦ" ТҮР ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БОЛЛОО
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц”-ын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэнг маргааш 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо.
Тус үзэсгэлэнгээр Монгол орны ховор болон хамгааллын ач холбогдол бүхий эрвээхэйн зүйлүүдийг онцлон олон нийтэд сурталчлах, байгаль хамгааллын чухлыг таниулах зорилготой юм.
Дэлхийн 13 орны болон манай орны 500 гаруй зүйлд хамаарах 900 орчим эрвээхэйг нэг дороос үзэх боломжтой.
Эрвээхэйн амьдрах орчин, тархалт, онцлог болон амьдралын циклийн хөгжлийг танилцуулна.
Хээрийн судалгааны хайгуулын цуглуулгаас эхлэн музейн ховор үзмэр болох хүртэлх сонирхолтой үйл явцыг дэлгэн харуулна.
Та бүхнийг байгалийн байгалийн өвөрмөц тогтолцоо, эрвээхэйн гайхамшигт ертөнцөөр аялахыг урьж байна!
Байршил: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай 1, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Түр үзэсгэлэнгийн танхим
Нээлт: 2026.08.19, 12:00 цаг
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Маркетинг, олон нийтийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин
Цахим шуудан: tulgatuvshin89@gmail.com
Холбоо барих утас: 7000 0172, 86088699
1 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
378
7 хоногт
13331
Сүүлийн сард
36833
Сүүлийн жилд
623111
Нийт хандалт
1324488
Санал хүсэлт илгээх