Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Нагояа их сургуулийн музейтэй хамтарсан "Эрдэс ба урлаг" үзэсгэлэн 6 дугаар сарын 2-ны өдөр Япон улсын Нагояа их сургуулийн музейд нээлтээ хийж олны хүртээл болж байна.
Байгаль эхийн сая сая жилийн хөдөлмөрөөр бүтсэн ховор нандин Эрдэс чулуулаг болон хүний сэтгэлгээ, ур ухааны туйл болсон Дүрслэх урлагийг хослуулсан нэгэн гайхалтай үзэсгэлэн болж байгаа юм.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан:
Хөрсөн доорх нууцлаг эрдэс чулуулгууд орчин үеийн болон уламжлалт урлагийн бүтээлүүдэд хэрхэн "амь орж", өнгө зохицол үүсгэдгийг,
Шинжлэх ухааны нарийн өгөгдөл гоо зүйн мэдрэмжтэй хэрхэн уусдагийг харах боломжтой юм.
Түүнчлэн, энэ нь манай хоёр орны музейн салбарын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний гүүрийг бэхжүүлэх, соёлын биет болон биет бус өвийг олон улсад сурталчлах маш том алхам болж байна. Монгол орны байгалийн баялаг, палеонтологи, эрдэсийн арвин сан хөмрөгийг олон улсын түвшинд гаргах чухал түүх энд бас өрнөж байгаа билээ.
Хэрэв та яг одоо Япон улсад, тэр дундаа Нагояа хотод байгаа бол эсвэл ойрын хугацаанд зочлохоор төлөвлөж байвал энэхүү сонирхолтой үзэсгэлэнг заавал үзэхийг зөвлөж байна. Байгаль эх ба хүний уран сэтгэмжийн төгс зохицлыг нүдээр үзэж, мэдрэмжээ хөглөөрэй!
Хугацаа: 2026.06.02-10.17
Хаяг: Furo-cho, Chikusa-ku, Nagoya, 464-8601, Japan
TEL: +81-52-789-5767 / FAX: +81-52-789-5896