ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХААЛТ БА БЯЦХАН СУДЛААЧДЫН АЯЛАЛ
2025-2026 оны хичээлийн жил баяртай, дурсамжтайгаар хаалтаа хийж, ЕБС-ийн 1-4 дүгээр ангийн сурагчдын маань тэсэн ядан хүлээсэн зуны амралт эхэллээ!
Сурагчид хичээлийн жилийн сүүлийн өдрүүдийг сонирхолтой бөгөөд танин мэдэхүйн урам зоригоор дүүрэн өнгөрүүлж байна. Нийслэлийн ЕБС-ийн 2-р ангийн бяцхан сурагчид маань Байгалийн шинжлэх ууханы үндэсний музейд зочиллоо. Тэд байгалийн нууцаар аялж, "Амьтдын мөр" боловсролын хөтөлбөр, сэдэвчилсэн тайлбарт аялалд туйлын идэвхтэй хамрагдлаа.
Бяцхан судлаачид маань амьтдын мөрөөр дамжуулан байгаль дэлхий, зэрлэг амьтдыг хамгаалах, хайрлах, танин мэдэх их аялалдаа амжилттай суралцлаа.
Бага ангийн бяцхан сурагчиддаа зуны амралтаа эрүүл чийрэг, ухаалаг, дурсамж дүүрэн, зугаатай өнгөрүүлэхийг музейн хамт олны зүгээс хүсэн ерөөе!
Намар шинэ хичээлийн жилээр, шинэ мэдлэгтэйгээр ахин уулзахын ерөөл өргөе!
Та бүхэн хүүхдүүдийнхээ зуны амралтыг танин мэдэхүйн сонирхолтой аялалаар эхлүүлэхийг хүсвэл манай Боловсролын хөтөлбөрүүд нээлттэй хэвээр байгааг дуулгая.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей
Маркетинг, олон нийтийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин
Цахим шуудан: tulgatuvshin89@gmail.com
Холбоо барих утас: 7000 0172, 86088699
2 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1152
7 хоногт
5702
Сүүлийн сард
23890
Сүүлийн жилд
644404
Нийт хандалт
1269251
Санал хүсэлт илгээх