ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
 
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхим дэлгэгдсэн "Байгаль багшийн" урласан дахин давтагдашгүй уран зураг, эрт галавын нууцыг хадгалсан "Чулууны хээ-10" тайлан үзэсгэлэн нээлтээ хийж олны хүртээл болж эхэллээ.
Энэхүү үзэсгэлэн нь:
- Байгалийн модернизм: Нэг ч цэг, зураасны нэмэлт хачиргүйгээр чулуун дээр тодорсон байгалийн уран зургууд.
- Бичиг үсгийн уг гарвал: Монгол бичгийн босоо тиг, тамга тэмдгийн анхны хэлбэрүүд хад чулуунаас сэдэвлэгдсэн байж болох нууцлаг таамаглал.
- Сүйхэнтийн дууль: Юрийн галавын үеийн чулуужсан ойн ховор нандин олдворууд.
- Уушгин чулуу: Усанд үл живэх, галд тэсвэртэй "амьд" чулууны гайхамшиг.
Монгол орны өмнийн шаргал говиос олдсон мана, гартаам, эрдэс чулуулгийн гоо сайхны ертөнцөөр хамтдаа аялцгаая.
5 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
395
7 хоногт
13348
Сүүлийн сард
36850
Сүүлийн жилд
623128
Нийт хандалт
1324505
Санал хүсэлт илгээх