БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
🇲🇳 🇺🇸 Байгалийн түүхийн музей нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж музейн захирал, доктор Н.Манчук, Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотын Байгалийн түүхийн музейн Шинжлэх ухаан, сан хөмрөг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Луис Киарре,
Монголын Динозвр Судлалын Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, палеонтологич доктор М.Болорцэцэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
📌 Хамтран ажиллах гэрээний дагуу хээрийн хайгуул судалгаа, шинжилгээ, сургалт, боловсролын хөтөлбөр, хүний нөөцийг чадавхжуулах юм.
📌 Монголын динозавр судлалын хүрээлэн нь палеонтологийн шинжлэх ухааныг олон нийтэд танин мэдүүлэх боловсрол, судалгааг хийх, олдворуудыг хадгалан, хамгаалж хойч үедээ өвлөн үлдээх зорилготой бөгөөд өнгөрөгч оны 10 дугаар сард Байгалийн түүхийн музейн палеонтологийн сэргээн засварлагчид АНУ-ын Лос Анжелес хотын Байгалийн түүхийн музейд 21 хоногийн сургалтад хамрагдаж ирсэн бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд палеонтологийн сэргээн засварлалтыг хийхээр ажиллаж байгаа билээ.
1 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
2419
7 хоногт
11410
Сүүлийн сард
48266
Сүүлийн жилд
601607
Нийт хандалт
1396489
Санал хүсэлт илгээх