БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ – ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
🇩🇪 Германы Холбооны Бүгд Найрамдах Улсын Гёрлиц хотын Сенкенберг Байгалийн түүхийн музей 🇲🇳 Монгол Улсын Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
🤝 Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов:
✅ Биологи, палеонтологи, геологийн шинжлэх ухааны салбарт хамтарсан судалгаа явуулах, эрдэм шинжилгээний нийтлэл хэвлүүлэх, үр дүнг танилцуулах;
✅ Монгол Улс болон Герман Улсад хамтарсан судалгаа, хайгуул, экспедиц зохион байгуулах;
✅ Хамтарсан шинжлэх ухаан, техникийн сургалт, семинар, хөтөлбөр хэрэгжүүлэх;
✅ Эрдэм шинжилгээний болон техникийн ажилтан солилцох;
✅ Хамтран ашиглах, дижитал мэдээллийн систем хөгжүүлэх;
✅ Үзэсгэлэн, боловсролын үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх;
✅ Талуудын сонирхолд нийцсэн бусад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх.
11 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1202
7 хоногт
5752
Сүүлийн сард
23940
Сүүлийн жилд
644454
Нийт хандалт
1269301
Санал хүсэлт илгээх