ДОРНОД АЙМГИЙН МУЗЕЙТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Байгалийн Түүхийн Музейн захирал И.Будбаяр, Дорнод аймгийн музейн захирал В.Нарангэрэл нар санамж бичигт гарын үсэг зурж олон талт хамтын ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

Санамж бичгийн хүрээнд Байгалийн Түүхийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дэлхийн ховор ан амьтдыг дэлгэн харуулсан “ХОВОР АН АМЬТАД” түр үзэсгэлэнг “ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР”-т зориулан Дорнод аймгийн музейд дэлгэн Дорнодчуудын хүртээл болгож эхэллээ.

Тус үзэсгэлэн энэ оны 9 сарыг дуустал олны хүртээл болох юм.

3 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1060
7 хоногт
6918
Сүүлийн сард
25332
Сүүлийн жилд
645319
Нийт хандалт
1271358
Санал хүсэлт илгээх